Ерөнхий сайд “AstraZeneca“ вакциныг маргааш морин цагт хийлгэх үү
Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун "AstraZeneca" вакциныг өнөөдөр өглөө эх орондоо авчирлаа. Харин хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна.
Тиймээс маргаашаас эхлэн Монгол улсад эрүүл мэндийн ажилтнуудаас эхлэн бүх нийтийн дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлэхээр болж байна.
Вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард, иргэдээ дархлаажуулалтад уриална гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайдын хувьд “АстраЗенека” компанийн вакциныг маргааш хийлгэнэ гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ЗГ, ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд маргааш морин цагт вакцин тариулна гэх мэдээлэл гарчээ. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн вакцин тариулах цагийг иргэд ихээхэн анхаарч эхэлсэн бололтой.