УОК: 03-р сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ
Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна. Шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан "ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулж түр журам боловсруулсан бөгөөд энэ сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих шаардлагатай. Мөн танхимын сургалтыг иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.
"Нэг өрх-нэг шинжилгээ"-нээс гарсан халдварууд, түүний ажиглалтын хугацааг харзнах шаарлагатай гэж үзсэн байна. Тиймээс эрсдлийг тооцоолон, бэлтгэл хангах, маш сайн зохион байгуулалт хийсний дараа сургууль, цэцэрлэгийг нээхээр боллоо. " гэв.
ШУУД ҮЗЭХ: