УОК: Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна
Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна. Шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан "ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулж түр журам боловсруулсан бөгөөд энэ сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих шаардлагатай.
Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна.
Мөн танхимын сургалтыг иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.
"Нэг өрх-нэг шинжилгээ"-нээс гарсан халдварууд, түүний ажиглалтын хугацааг харзнах шаарлагатай гэж үзсэн байна. Тиймээс эрсдлийг тооцоолон, бэлтгэл хангах, маш сайн зохион байгуулалт хийсний дараа сургууль, цэцэрлэгийг нээхээр боллоо." гэв.
ШУУД ҮЗЭХ:









