Ц.Ганзориг: Хоёрдугаар сарын 23-наас иргэд энгийн амьдралд шилжинэ

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

Коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр сэтгүүлчид хоёрдугаар сарын 23-ны өдрөөс мөрдөх дүрэм журам гарсан эсэхийг асуулаа. Уг асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш эдийн засгаа чөлөөлөөд иргэд энгийн амьдралын хэв маягтаа орно. 

Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана. Зай барина, маскаа зүүнэ, гараа ариутгана. ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг.

Үйлдвэр, үзвэр үйлчилгээний газрууд нээгдэнэ.

Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана. Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ. 

Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
623811
10 эможи

Б.Дуламсүрэн
2021-02-20 19:15
Сайн зохион байгуулж мундаг хяналт тавьж ард иргэдэд зөв зохистой үйлчилсэнд маш их баярлалаа.
Баясгалан
2021-02-20 14:12
Үзвэрийн газар нээгээд дэмийдээ.
keyboard_arrow_up