УОК: 23-наас нээгдэх салбаруудын мэдээллийг өнөөдөр өгнө
							 2021 оны 2 сарын 20						
						
					
Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг өнөөдөр танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ" гэв.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
1
								
								
								623810
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
