Он дуустал төрийн өмчит байгууллагын ажилчдын цалинг нэмэхгүй, шагнал урамшуулал олгохгүй
							 2021 оны 2 сарын 18						
						
					![]()
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:
- Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
 - Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
 - Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
 - Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх
 - Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх
 - Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх
 - Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх
 - Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх
 - Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх
 - Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
1
								
								
								
								
							
								
								
								
								623757
								
								
							2 эможи
						ард иогэд 
2021-02-18 20:37
төрийн албан хаагчдынхаа тоог цөөрүүлээч ээ хэтэрхий том данхар бүтэцтэй бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
