Хоёр их наядын санхүүжилттэй, зургаан хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нар өнөөдөр яамныхаа удирдлагуудын хамт уулзаж Засгийн газраас танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцжээ.

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж гурван их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн нэг их наяд төгрөгөөр барилгын салбарыг дэмжих чиглэлээр "Залуус" хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623690
0 эможи

keyboard_arrow_up