Эрүүл мэндийн дэд сайд, ТНБД нар ажлаа хүлээн авлаа

2021 оны 2 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшинг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг нарыг томилжээ.

М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн.

  • 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.  
  • 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч
  • 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн  эрхлэгч,  ерөнхий эмч
  • 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч
  • 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн  газрын дарга
  • 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.

Ц.Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль  төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.
  • 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
  • 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
  • 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, дэлхий даяараа амаргүй нөхцөлд амьдарч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-наас хойш нэг жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, цагдаа, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байна. Найман сарын хугацаанд уг вирусийг дотроо алдалгүй барьж чадсан. Дотоодод халдвар гарсны дараа төвөгтэй байдал үүссэн. Одоо гол зүйл бол сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг хийх явдал. Энэ ажилд яаравчлан орж, сайн зохион байгуулах шаардлагатай. Эрүүл мэндийн яам гурван залуу удирдлагатай боллоо. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье гэжээ.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623509
1 эможи

keyboard_arrow_up