Л.Оюун-Эрдэнэ: Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх долоо хоногт Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна. Энэхүү төлөвлөгөөнд цар тахлын хүнд үед амьдралын идэвхтэй хэв маяг руу хэрхэн шилжих вэ гэдгийг тусгасан байна. Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна.
Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй.
223 сум дижитал дэд бүтцэд холбогдсон. Гэхдээ зөөлөн дэд бүтцийг анхаарах шаардлагатай. КОВИД-19-ийн дараа хамгийн том тэсрэлт хийх салбар бол аялал жуулчлал. Тиймээс бид аялал жуулчлалын системийг цахимжуулах хэрэгтэй.
Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана.
Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, мөн Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой.
Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Зам тээврийн салбар бүрэн цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|