Улаанбуудайг ХАА-н биржээр дамжуулан арилжаалдаг болно

2021 оны 2 сарын 04

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар "Монголын тариаланчдын үндэсний холбоо"/МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.

МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцлон тэмдэглэлээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай авахын тулд "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-ийн элевторыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг мөн онцоллоо.

Arslan.mn

Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчиддаа олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэгарга хэмжээг бодлогын түвшинд дэмжин, цаашид "Монголын тариаланчдын үндэсний холбоо"-той хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623333
0 эможи

З.Мэндсайхан
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up