Хөл хорионы 12 хоногт aйл хэсэхгүй, ГЭРЭЭС ГАРАХЫГ хориглоно

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос Цагаан сараар хэрхэн хөл хорио тогтоох талаар шийдвэрээ дэлгэрэнгүй танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан "УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.Цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөөгөө болоьсруулж ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгаа бодсон, иргэд болон аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлогыг баримталж байна.

Цагаан сараар халдвар тархах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байна. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон хугацаанд компанит ажлаа явуулна. Халдварыг дөрөв дахин бууруулна.

Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. 

Өнөөдрийн байдлаар 20 гаруй голомт байна. Тархалт идэвхтэй байх хандлага байна. Олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана.Нэг хаалга, нэг шинжилгээ хийнэ. Хөл хориойг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хөл хорино.  Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Анх удаа хийж байгаа болохоор алдаа, дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа гаргахгүй ажиллахыг зорьж, ажиллана.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, зөөврийн ус, түлшний худалдан авалт, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө.

Өрхийн нэг хүн зөвшөөрсөн цэгээс хүнсний худалдаа хийнэ. Тэр үед QR кодоо заавал уншуулна. 

Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.

Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд 07:00-10:00, 17:00-20:00 цагт л явна. Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно.  Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана. 

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно." гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
623303
7 эможи

Иргэн
2021-02-07 19:09
Зөв шүү.
Зочин
2021-02-04 10:39
МАН аас ямарч сайхан зүйл хүсээд нэмэргүй.
Зол
2021-02-04 09:44
яаралтай тэтгэвэртэй гарсан ч бай ажиллаж байгаа энэ АУДИТОР уудыг түргэн ТӨХК оруулаа, тэгэж байж 25-30 бүтээлгүй хүмүүс амьдралаа ойлгоно. Заавал оруул гэнэт, шуурхай, нямбай, боломжтой байхыг хүсэж бна. НДШ бол ярих асуудал, төртэй байх минь миний амьдралын үндэс мөн ч хатуу шаардлага тавихыг минь үздэггүйд нь харамсмаар, үрүүд минь Яаж амьдрах болоо, адилхан новшроод бай гэж өсгөмөөргүй л бна шдээ
Иргэн
2021-02-04 06:44
Дэмжиж байна. Хятад цагаан сар хийгээд алдсан шүү дээ. Бид тэвчих хэрэгтэй!
Зочин
2021-02-03 23:47
ail xesej ulun tsarai gargaad yaaxuu de xed xonog saixan amrax xeregtei
Зочин
2021-02-03 23:46
bolj bnoo
keyboard_arrow_up