УОК нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр дахин хэлэлцэнэ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Улсын онцгой комиссын хурал өчигдөр орой хуралдсан. Хуралдаанаар хөл хорио тогтоох, эсэх шийдвэр гаргаагүй байна. 

Тус хуралдаанаар коронавирус цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл, цааш авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар тогтоох, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн яамнаас нийслэл хотыг энэ сарын 6-наас эхлэн 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-т хүргүүлсэн. Харин УОК-ын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжээгүй байна.

Гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдөр дахин хуралдаж хэд хоногоор хөл хорио тогтоохыг эцэслэн шийдэх юм байна. 

Улаанбаатар хотод коронавирусийн 9 голомт идэхтэй байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623285
1 эможи

Зочин
2021-02-03 14:03
Hatuu hul horio togtoo
keyboard_arrow_up