Хоёрдугаар сарын 6-наас ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Улсын онцгой байдлын Шуурхай штабын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас Цагаан сарын баярын үеэр улс даяар хатуу хөл хорио тогтоох саналыг бэлтгэж байгаа талаараа танилцуулсан байна.
Шуурхай штаб болон Эрүүл мэндийн яаманд 11 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн багаас нэгдүгээрт, хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэсэн байна.
Хоёрдугаарт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы сратегийг хэрэгжүүлэхээр тооцжээ.
Гэхдээ хөл хорио тогтоох эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.