ЭМЯ-наас Үндэсний хэмжээний Молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгууллаа

2021 оны 1 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.

УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.

Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллана. 

ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр лабораторийг тоноглосон юм.

 

УНТЭ-ийн түр лабораторид 32  эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Тодруулбал, ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна. Мөн орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны  зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн  шинжилгээг 30,720  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

 
Хөдөө орон нутагт 7 байршилд  (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.

Монгол улсын хэмжээнд коронавирусийн голомтууд хумигдаж, өдөрт илрэх ковидын тохиолдлын тоо бага байгаа боловч хамгийн эрсдэлтэй цаг үеийг тооцоолон бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

 
УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25%-иар нэмэгдэх юм.
 
Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.













Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622906
14 эможи

Мөнхтүвшин
2021-01-19 18:54
Эх орныхоо төлөө ард олныхоо төлөө ажиллаж буй та нартаа баярлалаа та нартаа ажлын өндөр амжилт хүсэе
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up