Ц.Ганзориг: Улаанбаатарт ТЭГ зогсолт хийхгүй
Улаанбаатар хоткоронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор 0 зогсолт хийж магадгүй гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад буй.
Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Тэг зогсолт хийхгүй. Баталгаагүй ам дамжсан яриаг мэдээ болгож бусдад түгээж, хий хомсдол үүсгэхгүй байхыг хүсье ээ.
Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн хуулийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл. Засгийн газар болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг л ажиллуулж буй.
Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой.
Та халдвар хамгааллын дэглэм барьж байгаа ч өөр хэн гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна. Давхардаагүй тоогоор 1,2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна." гэв.