Коронавирусийн халдвараас сэргийлж цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх хэрэгтэй
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг өмнөх Засгийн газрын үед гаргаж байсан билээ. Тэгвэл шинэ Засгийн газар энэ талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна.
Коронавирусний халдвар БНХАУ-д анх дэгдэж эхлэх үеэр манай улс Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглээгүй нь тухайн үед маш зөв шийдвэр байсан гэж олон хүмүүс үздэг. Тэгвэл халдварын дэгдэлт идэвхитэй байгаа эдгээр өдрүүдэд цагаан сарыг дахин тэмдэглэхгүй байх нь зөв хэмээн ард иргэд үзэж байна.
Европын улс орнууд цар тахал дэгдэж байгаатай холбогдуулан зул сарын баяр, шинэ жилийн баяраа тэмдэглээгүй, хязгаарласан. Мөн Азийн улс орнууд уламжлалт баяр, цагаан сарыг тэмдэглэхгүй байх, олон хүн цугларахгүй байх шийдвэр гаргаж буйг дурдаж байсан билээ.