“Энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажил эхэлнэ“

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Засгийн газар, УОК-оос коронавирусний вакцин авах дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажил эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 4 хоног сунгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар дээрх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалтаа эхлүүлээд байна.

ДЭМБ вакцинуудыг шат дараатайгаар бүртгэж эхлээд байгаа. Манай улс вакцинжуулалтад аль болох эрсдэл багатай хүрэх шаардлага байна. Нэгдүгээр улиралд багтаж вакцинжуулалтыг эхлэнэ гэсэн тооцоо бий. Энэ хүртэл бид халдварыг хамтдаа эрсдэл багатай даван туулах учиртай.

 Вакциныг голомтод ажиллаж байгаа хүмүүст эхлээд хийнэ. Дараа нь суурь өвчтэй хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Эхний вакцинд хамрагдах 10 мянган хүн, дараагийн 300 хүнийг салбар байршлаар нь гаргахаар ажиллаж байна. Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл гарна. Манай улс вакцин хийлгэсэн хүмүүсийг бүртгэлжүүлэх ажлыг, цахим бүртгэлийг хийнэ. Вакцин хоёр тунгаар хийж байгаа тул бүртгэлтэй холбоотой нэлээд ажил хийж байна.

Төр засаг иргэд нэг байр суурин дээр байгаасай гэж хүсэж байна. Төрийн олон албан хаагч болон тэдний гэр бүлд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Өдөртөө хамгийн багадаа долоо, дээд тал  нь 40 иргэнийг эдгээж байна. Эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдадаа талархаж байгаагаа хэлье." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622453
0 эможи

keyboard_arrow_up