Я.Содбаатар: 1-р сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээ, санал асуулга дээр үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл сунгаж, энэ өдрөөс хойш зэрэглэлээ бууруулж, худалдаа үйлдвэр, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргалаа.
Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ.
Бид иргэдийн дунд санал асуулга явуулахад 3600 иргэний 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэсэн бол 30 хувь нь хатуу хөл хориог сулруулахгүй байх нь зүйтэй гэж саналаа өгсөн.
Дэлхий нийтэд COVID-19-ийг хязгаарлаж байгаа хамгийн гол арга бол хатуу хөл хорио юм. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг иргэд, ААН-үүд ойлгоно гэж найдаж байна.
Халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг хумиад байна. Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
ШУУД ҮЗЭХ: