Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга нарыг жинхэлжээ

2020 оны 12 сарын 31

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар томилолоо. 
  • “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43.6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих аж. 
  • Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо. Тус онд угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5,000 хүртэл толгойг барихаар тогтоов.
  •  “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622392
0 эможи

Зочин
2021-01-13 10:04
халдварт өвчин өдөр өүр гарч байхад хүүхдүүд гэртээ дархлаагаа дэмжээд цахим хичээлдээ суугаад хичээлээ давтаад сууж байсан нь хамаагүй дээр байх аа
АХМАДУУДААС
2021-01-13 10:02
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ЦАГААН САРЫН ӨМНӨ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА ЮМНЫ ҮНЭ ӨССӨН, КОРОНА ХОРИО ЦЭЭРИЙН ЭНЭ ҮЕД АХМАДУУД ХЭЦҮҮХЭН БАЙНА
Зочин
2021-01-12 21:32
ок
Зочин
2021-01-12 21:31
хүүхдүүд гэртээ цахимаар орсон нь дээрээ нэг үеэ бодвол хүүхдүүд ч багш нар ч эцэг эх нь ч цахимаар орох туршлагатай болсон
Зочин
2021-01-12 21:30
ЭНЭ ӨВЧИН ИХ БАЙХАД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ЗӨВ БАЙХ ХАЛДВАР ӨДӨР БОЛГОН ГАРЧ БАЙХАД ТАНХИМААР ОРОХ НЬ АРАЙ Ч БОЛООГҮЙ БАЙХ ЯДАЖ ИДЭР 9 ДУУССАН НЬ ДЭЭР БАЙХ
ЗОЧИН
2021-01-03 03:18
Теле цахим хичээл хүүхэд бүр залхааж ямарч хичээл хийх сонирхолгүй болгож байна Хэрэггүй тэр хичээл орохоор багш нараараар танхимын хичээл л заалгана бие Үр дүнгүй төсвийн мөнгөөр тоглохоо больж үзээ
Зочин
2021-01-03 02:57
Зочин
2020-12-31 11:52
keyboard_arrow_up