Засгийн газар ЭЭЛЖИТ БУСААР хуралдана
2020 оны 8 сарын 25
Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгасан билээ. Тэгвэл хөл хорионы хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр /2020.08.25/ Улсын Онцгой комисс хуралдана. Хуралдааныг Шадар сайд Я.Содбаатарын өрөөнд 10:00 цагт товлосон. Тус хуралдаанаар цар тахлын хөл хорионы үед авч хэрэгцүүлэх зарим арга хэмжээ болон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Тэгвэл УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2020.08.25/ 12:00 цагт товлоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619409
1 эможи
Зочин
2020-08-25 12:46
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс