УУХҮ-ийн сайд Г.Ёндон Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай хүнд үйлдэврийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.

Бөөрөлжүүтийн уурхай нь жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ордыг ашиглах, Төслийн нүүрсний ордын, цахилгаан станцын ТЭЗҮ судалгаа бүрэн хийгдсэн ба төсөлд шаардлагатай уулын, гидрогеологийн, байгаль орчны, дэд бүтцийн судалгаануудыг дуусгаж, зохих зөвшөөрлүүдийг авсан байна.

Тус хүрэн нүүрсний ордын нөөц нь 3.8 тэрбум тонн бөгөөд байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны 8 сард өгсөн байна. Тус уурхай дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх сонирхолтой байгааг тус компаний гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр дурдлаа.

Уул уурхайн сайд Г.Ёндон тус үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төслийн үйл ажиллагааг сайшаагаад улсын бодлого зөвлөмжөөр дэмжин хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 Эх сурвалж: УУХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619400
1 эможи

Зочин
2020-08-25 12:49
Г.Ёндон

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up