Ч.ХҮРЭЛБААТАР: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн

2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд ААН-үүдийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах, экспортыг далаацтай нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний улмаас Монгол улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялаг, бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа тул МУ-ын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөн тусгалаа. Иймд төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор дэлхийн эдийн засаг унаад байна. АНУ 32.9, Япон 27.8, Их Британи 20.4, Евро бүс 12.1 хувиар унаад байна. Гэхдээ эдийн засгийн судалгаа хийдэг байгууллагууд 2021 онд эдийн засаг өснө гэсэн тооцоог гаргаад байна. Тиймээс ирэх жил өсөх юм бол эдийн засгийн дэмжих нь зүйтэй гэж оруулж ирсэн. Хассан зардал нэлээдгүй байгаа. Хөрөнгө оруулалт, төсөвт байгууллагын 118 тэрбум төгрөгийг хассан.  Харин нөгөө талдаа нэмэгдсэн зардлууд гараад байгаа. Хүүхдийн мөнгийг 20 мянга байсныг 100 болгосноор 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болсон. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 100 гаруй тэрбум, нийгмийн эмзэг бүлгүүдийг дэмжих зардлуудыг нэмсэн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Хоёрдугаарт мөчлөг сөрсөн арга хэмжээг авах ёстой. Эдийн засаг агших үед зэрэг агшвал борц болчихно. Энэ бодлогыг 2018, 2019, 2020 онд дараалж явуулж байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619338
0 эможи

Зочин
2020-08-23 13:35
Боловсролын салбарыг л босгож байж эруул мэнд сайжрах юм!!! Сайн эмч тэнд л бэлтгэгдэх, маскаа зуух асуудал гээд бугд л боловсролоос.
Зочин
2020-08-21 15:19
keyboard_arrow_up