Т.МӨНХСАЙХАН: Орон нутгийн эмнэлгүүдийн чадавх дээшилснээр иргэд заавал Улаанбаатар хотод ирж цаг, мөнгөө үрэхгүй

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг тэгш сайжруулж орон нутгийн эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлэх замаар иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай тусламж үйлчилгээ авдаг болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү бодлогын арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлж байгаа эмнэлгүүдийн нэг нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг.

Тус эмнэлгийн шинэ байр 10-р сард ашиглалтад орно. Гэвч хүний нөөцийн болон багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай хэвээр байгаа. Тиймээс шинэ эмнэлгийн байр ашиглалтад орохоос  урьтаж хүний эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэхүү ажлын хэсэг хуралдлаа.  

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХҮНД ТӨРЛИЙНХӨӨС БУСАД БҮХ МЭС ЗАСЛЫГ ХИЙДЭГ БОЛНО 

Тус ажлын хэсгийн боловсруулсан төлөвлөгөөний үр дүнд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүнд төрлийнхөөс бусад мэс заслыг хийдэг болж, шинээр нярайн тасаг, сүрьеэгийн тасгууд байгуулагдана. Мөн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийг тусад нь байгуулж, уламжлалт, сэргээн засах, физик эмчилгээний тасгууд, эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахаар зорьж байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хурлын төгсгөлд “Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах асуудал нь зөвхөн Говьсүмбэрийн асуудал биш. Энэ ажил нь цаашдаа аймгийн эмнэлгүүд ямар төлөвлөлтөөр яаж хөгжих вэ гэдэгт жишиг болох ёстой. Орон нутгийн эмнэлгүүдийн чадавх дээшилснээр иргэд заавал Улаанбаатар хотод ирж цаг, мөнгөө үрэхгүй. Амьдран суугаа газартаа шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авдаг болно. Мөн эмнэлгүүдийн хувьд ч  гүйцэтгэлд суурилсан шинэ тогтолцооны дагуу санхүүжилт нэмэгдэж,  ажилтнуудынхаа цалин хангамжийг сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
619301
29 эможи

зочин
2020-08-31 07:38
Эмнэлгийн дарга нарыг 4 жил ажиллуулаад сольдог баймаар бн. Хуучин дарга нарыг солихгүй л бол ажил сайжрахгүй шүү Сайд аа
Зрчин
2020-08-29 07:55
Маш их хөрөнгөөр эмнэлэг байгуулна, дараа нь урсгал зардалд мөн их хөрөнгө зарцуулах нь цаашид тогтвортой биш. Үүний оронд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Дэлхийн жишиг ч ийм байгаа. Мэс засалч сайдтай болохоор мэс заслаа л ярих юм даа. Сайдын эргэн тойронд Урьдчилан сэргийлэх рүү чиглүүлж зөвлөх хүн, байна уу? Дэд сайд нь багш, төрийн нарийн нь элэг бүтэн хөтөлбөрийг их буруу удирдаж байсан, лабораторийн эмч хүн байдаг.
Зочин
2020-08-28 10:10
юм идэхээс өөр ажил мэдэхгүй эмнэлгийн хөгшин эр дарга нарыгаа сольж залуу хүмүүс тавиарай.шижигнэсэн залуучууд мундаг ажиллаж байна
Зочин
2020-08-27 18:56
ӨВ.БОЭТ-д шинэчлэл хийх хэрэгтэй. Удирдлагууд нь туршлагагүй нам хөөсөн нөхөд. түр үүрэг гүйцэтгэгч захиралтай 4 жил ажиллаж байна.
Зочин
2020-08-22 17:38
Үнэхээр сайхан бна хамгийн гол хүний нөөцийн асуудал маш ихээр тавигдана түүн дээрээ маш саын анхаарах хэрэгтэй шүү САЙДАА !!!
Зочин
2020-08-22 09:06
Говьсүмбэр аймагт шинэ сайхан барилга байгууламж тоног төхөөрөмж нийлүүлээд ч нэмэргүй. Хүний нөөцийн асуудал маш том алдагдсан газар шдээ. Шинэ залуу боловсон хүчин ажиллах ямар ч урам зориггүй. Удирдлагууд нь гэж ажлаа мэдэхгүй хэдэн малнууд байдаг шдээ. Удирдлагаас нь эхлээд өөрчлөлт хийхгүй л бол сайд таны урмыг хугалах л газар даа. Мэс заслын багийг дахин сайн нягтлаж үзэхгүй л бол хэцүү дээ хэцүү дээ. Сайд та ажилчидтай нь уулзаад. Хүний нөөцийн тал дээр илүү анхаарай. Хэцүү аймагдаа
Зочин
2020-08-20 16:53
Чадвартай
2020-08-20 15:47
Үнэхээр чадвартай, ухаалаг, аливаа юманд сэтгэлээсээ хандаж сэтгэл гаргадагийг нэг жишээ нь энэ, болохгүй, бүтэхгүй бүх зүйлийг өөрийн нүдээр олэ хардаг шүү, амжилт хүсье
Зочин
2020-08-20 10:03
Маш зөв арга хэмжээ.Бидний үёд төгсөлтөөд бүгд хөдөө явж их зүйл сурсан.Тэтгэврийн хүмүүсийг ч ажиллуулах хэрэгтэй тэд ажилласан туршлагаа хүмүүст зааж өгнө.
Зочин
2020-08-20 04:44
Говьсумбэрийн эмнэлгийн тэтгэвэрт гарсан хэдэн хегшинг шинэ боловсон хучнээр сольх нь чухал тэхгуй бол энэ эмнэлэгт залуучууд тогтохгуй олон зулуучууд очоод шахагдаад буцдаг шинээр залуучууд авах дургуй хэдэн хегшчууд байгааг сайд минь анхаарах биздээ
Зочин
2020-08-20 04:38
Говьсумбэрийн эмнэлэг сайхан болохнээ. Харин дотор нь ажиллаж байгаа тэтгэврийн хэдэн бурхыг зайлуулж залуу боловсон хучээр шинэчлэхгуй бол хичнээн сайхан байшин барилга тоног техееремж байгаад нэмэргуйдээ.
Zochin
2020-08-20 01:14
Huduugiin emnelegiin chadavhiig saijruulah Hun amiig tuhain gazar orond ni onoshlon emchildeg bolvol Ard tumend mash ih heregtei dee.tsaashid uund said mash hariutslagatai handah heregtei shuu
Zochin
2020-08-20 01:02
Alsiin duudlagaar Ulaanbaatar hotoos nariin mergejliin emch nar ochij tuslamj uzuuldeg bsniig taraasan ni ih buruu bolson
Зочин
2020-08-19 20:35
Анагаах төгсөж байгаа эмч нарыг хөдөө орон нутаг тэр дундаа сум багт томилж ажиллуулдаг болгомоор байна. Хөдөө орон нутагт сум багт эмчийн асуудал тун хэцүү шүү. Суурь бага төвшнөөсөө эхлээд эмч нараа сайн ажиллуулж чадавхжуулах амьдрал үзүүлэх хэрэгтэй. Бөөн бөөнөөрөө жил болгон төгсөөд л байдаг эмчийн хүрэлцээгүй л гээд байдаг энэ ямар бодлого вэ. Сэлгэн чадавхижуулан ажиллуулдаг болгомоор байна.
Нэгдсэн эмнэлгийн эмч нар
2020-08-19 20:16
Булган аймгийн газрын дарга С.Нарантуяагийн талаар эмч мэргэжилтэнтэй уулзаж санал асуулга авч асуудлыг шийдмээр байна Бид нар туйлдаж гүйцлээ сайдаа
Эмч нар
2020-08-19 20:14
Булган аймгийн эрүүл мэндийн салбарыг шалгах хэрэгтэй Сумдын дарга нар ихэнх нь үүрэг гүйцэтгэгч газрын даргын өөрийнх нь шинэ эмч нарыг авсан нь иргэдийг ихээр бухимдуулж байна Сонгон шалгаруулалт төрийн албаны шалгалтаа даруй хийх шаардлагатай бна
Зочин
2020-08-19 17:27
Зочин
2020-08-19 16:51
Эмч нарын мэргэжил ур чадвар дутна Сайд аа. Бодлого хичнээн сайн байлаа ч боловсон хүчин чадвар чадамж муутай Хотоос очиж хагалгаа хийвэл хаашаа юм гэхээс
Э.Балжиржанцан
2020-08-19 16:01
Баруун аймгуудаар гэмтэл . 1.2.3-р эмнэлгүүдтэй дүйцхүйц нэг томоохон эмнэлэг Архангай юмуу Завханд баричуул их л дэмжлэг болох байхдаа. Заавал хотруу ирээд байхгүй.
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up