Т.МӨНХСАЙХАН: Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрсдлээ тооцож, арилжааны банкуудад байршуулсан байгаа. Цаашдаа шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Хөнгөлөлттэй 800 гаруй төрлийн эмийг 1000 гаруй эмийн сангаар олгож байгаа. Жилдээ 34 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Хамгийн гол нь хөнгөлөлттэй үнэтэй эмийг олгох зохицуулалт байдаг. Сар бүр тодорхой төсвийг эмийн санд олгодог. Энэ тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Эмийн сангийн зөвшөөрөл авсан л бол бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай эмийг олгож, жагсаалтыг нь багасгавал ард иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж харж байгаа. Аль бүс нутагт ямар өвчлөл давамгай байна, ямар эм олгох хэрэгтэй гэдгээр нь ангилах хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН: Арилжааны банкууд дээр нийгмийн даатгалын 440 орчим тэрбум төгрөг байршиж байгаа юм байна. Бид нэг талаас зээлийн хүүг бууруулахаар ярьж байгаа. Нөгөө талаас арилжааны банкууд дээр хүүтэй байршуулдаг. Энэ тогтолцоог бид хэзээ өөрчлөх вэ. Төсвийн алдадал 1.2 их наядад хүрээд байна. Хамгийн гол нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын эрсдлийг хамгаалах хэрэгтэй.