Х.НЯМБААТАР: Өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлжүүлнэ

2020 оны 8 сарын 18

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийж, ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн шинэтгэлийн ажлуудыг танилцууллаа. 

Тухайлбал, ХЗДХЯ 2020-2024 онд хувийн эрх зүйн шинэчлэлийг гол зорилтоо болгон ажиллаж, хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөжээ. 

Энэ хүрээнд Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10 хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм байна. 

Мөнгө хүүлэлт, мөнгө угаалтын эсрэг авах арга хэмжээ болгож, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг шинээр боловсруулахаар болжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцаа нь ямар нэг зохицуулалтгүйгээр явагдаж байна. Тиймээс бүх ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төвийг бүртгэлтэй болгоно. Мөн зээл чөлөөлдөг этгээдүүдийг бүртгэх юм. Гэхдээ энэ нь ломбард, зээл чөлөөлдөг хүмүүст тусгай зөвшөөрөл өгөх гэж байгаа хэрэг биш. Бүртгэлжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг нээлттэй болгох юм.

Манай улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа санамж, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619271
3 эможи

keyboard_arrow_up