Засгийн газрын МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ юу багтав?

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал нь  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр юм.  Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг багцалж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар тоймлон хүргэе.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлогыг үргэжлүүлнэ гэжээ. 

Эрчим хүчний салбарт,  дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгоно. Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулна. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэтийн станцыг өргөтгөнө. Тавантолгойд дулааны цахилгаан станц болон 10 аймгийн төвд дулааны станц барина гэжээ.

Мөн эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.

Хууль зүйн салбарт, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна. “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна зэрэг ажлуудыг тусгаад байна.

Барилга, хот байгуулалтын салбарт, Дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмнэ, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна.

Орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулна. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай автозам барина гэжээ.

Боловсролын салбарт, Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.

Хөдөө аж ахуйн салбарт, Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна. Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина._ Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ. Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана. Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ зэргийг тусгаад байна.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619188
0 эможи

Зочин
2020-08-14 15:18
Зочин
2020-08-14 10:38
keyboard_arrow_up