Монгол Улс, ИБУИНВУ-ын харилцаа, хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин хөгжинө

2020 оны 8 сарын 13

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ИБУИНВУ-ын харилцаа, хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлоод 2016 онд байгуулсан “Монгол Улсын олборлох салбарт хамтран ажиллах тухай”харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн шинэ төрлийн коронавирусын цар тахлын улмаас хоёр улсын нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудын талаар санал солилцож цаашид хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619118
0 эможи

Зочин
2020-08-13 10:13
Г.Ёндон

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up