Дэлхийн банк бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Мехневийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар тэр дундаа ХХААХҮЯ-тай олон үр дүнтэй төсөл хөтөлбөр дээр амжилттай хамтран ажиллаж ирснээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч онцлоод Экспортыг дэмжих төсөл, Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийн үр нөлөө, хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэлээ. Мөн цаашид байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлэх, бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллахаа онцлов.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банк  хөдөө аж ахуйн салбарт хэрэгтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэв. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортод гаргах, гаднын улс орны тавьж байгаа чанар стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619112
0 эможи

WB-н ард дэлхийн улс дамнасан том корпораци, компаниудын нөлөө их явдаг. Дэлхийн Банкны заавраар бэлчээрээ хувьчлах хууль гаргаж болохгүй шүү
2020-08-12 18:52
WB-н ард дэлхийн улс дамнасан том корпораци, компаниудын нөлөө их явдаг. Дэлхийн Банкны заавраар бэлчээрээ хувьчлах хууль гаргаж болохгүй шүү
Зочин
2020-08-12 18:50
keyboard_arrow_up