Унгарт эрдэмтэн, судлаачдыг сургахад хамтарна

2020 оны 8 сарын 07

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг Обрушански онцлон тэмдэглээд, үүний нэг илрэл нь Биокомбинат УТҮГ-т хэрэгжүүлж байгаа төсөл гэдгийг тодотголоо.

Arslan.mn

Унгарын Хөдөө аж ахуйн яамнаас урт болон богино хугацааны сургалт, тэтгэлэгт хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг хамруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарынхаа эрдэмтэн судлаачдыг сургах чиглэлд хамтран ажиллахад таатай байгааг хэлэв. Цаашид усны менежментийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ажиллах сонирхолтой байгаагаа дурьдав. Биокомбинат УТҮГ-т хэрэгжиж байгаа Унгарын төсөл дээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619003
0 эможи

Зочин
2020-08-08 10:43
Зочин
2020-08-07 19:16
keyboard_arrow_up