Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Мехневтэй уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Мехневийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Андрей Мехнев Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай олон үр дүнтэй төсөл хөтөлбөр дээр амжилттай хамтран ажиллаж ирснээ онцлон тэмдэглэлээ. Экспортыг дэмжих төсөл, Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг уулзалтын үеэр онцолж, үр нөлөө, хамтын ажиллагаа сайн байгааг суурин төлөөлөгч Андрей Мехнев тодотголоо. Цаашид байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлэх, Бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллана гэсэн юм.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банк хөдөө аж ахуйн салбарт хэрэгтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг хэлээд цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэв. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортод гаргах, гаднын улс орны тавьж байгаа чанар стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.