“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл“-ийн хэлэлцүүлэгт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар оролцлоо

2020 оны 7 сарын 31

Arslan.mn

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн зураг төслийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар оролцож байна. 

Arslan.mn

УБ хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250000 м3-ийн хүчин чадалтай бөгөөд зураг төслийг үндсэн гүйцэтгэгч болох БНХАУ-ын Чайна Тисижу Сивил инженеринг групп болон түүний зураг төслийн Монголын талын туслан гүйцэтгэгч байгууллагууд хамтран гүйцэтгэн дуусах шатандаа хэрэгжиж өнөөдөр БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Төсөл хэрэгжүүлэх нэгж холбогдох байгууллагын хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг төсөл амжилттай хэрэгжих үндэс нь зураг төслийн шатнаас эхлэх ба барилга, угсралтын явцад үүсэх аливаа хүндрэлтэй нөхцөл байдлыг урьдчилан харах, төслийн хэрэгжилтэд оролцох гүйцэтгэгч болон захиалагч, ашиглагч байгууллагын уялдаа холбоо чухлыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцолсон юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618822
0 эможи

Зочин
2020-08-01 12:25
Зочин
2020-07-31 16:49
Б.Мөнхбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up