ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЗНИЙГ НЬ ОЛСОН ТОМИЛГООНУУД

2020 оны 7 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэлдлээ. Шинэ Засгийн газрын бүтцэд орж ажиллах албан тушаалтнуудын томилгоо үргэлжилсээр...

Хэзээнээс байсаар ирсэн томилгоо тойрсон магтаал, шүүмжлэл өрнөж л байна. Өөрөөр хэлбэл, яам, агентлаг толгойлохоор томилогдож буй хүмүүсийн дунд арай дөнгүүр нь ч байна, ажлаа даах уу үгүй юу гэмээр хүмүүс ч байгаа юм.

Ер нь бол хэн хариуцаж, удирдаж, гүйцэтгэж байгаагаас тэр ажил “хаачих” вэ гэдэг ихээхэн шалтгаалдаг. Манай төрд тийм өгөөжтэй, бас сургамжтай түүх бий.

Тиймээс энэ олон томилгоон дундаас заримыг нь онцлолж буй юм.

Товчхондоо, эзнийг нь олоод томилчихсон хэд хэдэн албан тушаал байна. Ерөнхий сайдын томилгооны бүгдэд нь биш ч доорхи хүмүүсийг томилсонд олон нийт ам сайтай байгаа хэрэг.

Тухайлбал, ОУХ-ын Москвагийн Олонулсын харилцааны их сургууль, ХБНГУ-ын Халле коллеж, ХБНГУ-ын Ханновэрын их сургуулийн төгсөгч А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдаар томилогджээ. Тэрээр улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. А.Ариунзаяа  2016 оноос Монгол Улсын Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны даргаар ажиллаж байгаад ийн ХНХ-ын сайд болж байгаа юм.

Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Т.Мөнхсайхан нь АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирлаар, 2019 оноос УНТЭ-ийн ерөнхий захирлаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүн, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. УНТЭ-ийн ерөнхий захиралаар ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, АНУ-ын Макалестер коллеж, АНУ-ын Харвард Их сургуулийн төгсөгч  О.Батнайрамдал УУХҮ-ийн дэд сайдаар томилогдлоо. О.Батнайрамдал нь эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрээр “Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Мөн С.Зульфикарыг ХНХ-ын дэд сайдаар томилсон байна. С.Зүльфикар МУИС-ийг төгссөн. Социологич мэргэжилтэй. Доктор, профессор цолтой. Удирдлагын академид багш, ахлах багш, Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн захирлаар ажиллаж байжээ.

АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч Б.Баасандоржийг өчигдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Б.Баасандорж нь эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна. Тэрээр 2001 оноос УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сарын 13-нд УБЕГ-ын даргаар томилогдсон юм.

БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн зөвлөх, сургагч багш, доктор Д.Сүрэнчимэгийг ЗГХЭГ-ын Удирдлагын акдемийн захирлаар томилжээ. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Франц хэлний багш, орчуулагч мэрэгжилтэй. Удирдахуйн ухааны докторын зэрэгтэй.  Д.Сүрэнчимэг энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар ажиллаж байжээ.

Оксфордын их сургуулийн төгсөгч Б.Болор-Эрдэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилжээ. Технологийн чиглэлээр мэргэшсэн Б.Болор-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Мөн “Цахим эрин дэх Монгол Улс” төслийг удирдагч юм байна. Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан. Б.Болор-Эрдэнэ уг төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй ажлын хэсгийг ахалж байгаа аж.

 

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Ням
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
2
ouch an post
11
confuse an post
5
angry an post
8
618658
75 эможи

Зочин
2020-07-26 20:48
Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын өмнө нэн тулгамдсан хавдрын өвчлөлийг бууруулахад эргэлтийн шинжтэй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж бна.
Зочин
2020-07-26 16:56
Нэг л их том сургууль биччихсэн арын хаалгаар улсын мөнгөөр хүүдэгнээд ирсэн олигтой ч сураагүй манайхан нээрээ хэзээ үнэн шудрага засагтай бж Монгол маань дэвжих болдоо
Зочин
2020-07-26 13:38
Төрийн алба төрлийн алба болжээ.Өнгөтэй мөнгөтэй нь төгсдөг гадаадын том сургууль дүүргэсэн татаасууд яаж ажиллахыг ард түмэн харах болно.Дэд сайд гэж илүү баахан орон тоо гаргаснаас төрийн нарийн нь л хийдэг шүү дээ.Хүрэлсүх цагаа болохоор ам ажил 2 нь зөрчихдөг хүн юм аа
Зочин
2020-07-26 02:00
Мөнхсайхан мундаг залуу чадна аа. Амжилт хүсье.
Zochin
2020-07-25 20:06
Hiih zviliig n l harii naana n dvgneed yahaw gehdee tataas gedeg n ilt bndoo monhsaihan c gehshig enenees oor medleg chadwartai turshlagatai emch mongold baihgui gj gargaj bgamu udahgui bulhai n ilrene tsag hugatsaa l haruulna medeh hvmvvs n medej bgaa
Зочин
2020-07-25 19:14
Мөнхсайхан ёстой худлаа шүү
Зочин
2020-07-25 17:03
Сүрэнчимэг арай дэндэнээ. Татаасаар хачин хүмүүс байна даа. Улс орноо бодоочээ Хүрэлсүх гуай.
Зочин
2020-07-25 11:14
Munhsaihan gedeg ch udahgui ATG-aar ergeldeh bolno
зочин
2020-07-25 09:57
За даа. утсан хүүхэлдэйнүүд л биз дээ. Сүрэнчимэг сувилагчаас шууд, Баасандорж сонгуульд үйлчлээд шууд, Зулпхар, Батнайрамдал.. За за. Адилдаа адил, годилдоо годил. Зүгээр л аялдагчид. Энэ засаг ч дээ..ккк. Харж л байя.
Зочин
2020-07-25 09:01
Эзнийг нь олоогүйг бас бичдээ
tuul
2020-07-25 08:07
Baasandorj reklam ali ch tald daldagnaj yvdag humuus meddeg um Temuujind zutgen bairtai baij bair avch baisan zaluu daljignuur ongiroo bolson baisan
Зочин
2020-07-24 21:02
Дэд сайд бол илүү орон тоо..энэ олон агентлаг ч илүү орон тоо.бүгдийг яам өөрөө гүйцэтгэх бололцоотой юм.улам л хүнд суртал..дамжлага болж бгаа юм.100 ямаанд 60 ухна гэгч болж бгаа юм.үргүй зардал үүний оронд цалингаа нэмж..гол хүнсний нэр төрлийн үнийг тогтоох шаардлагатай..ядуураад л бна.томчууд баяжаад л бна.
Зочин
2020-07-24 18:11
Surenchimeg ch dee, akademic geheesee !!!
зочин
2020-07-24 15:29
Боловсролын яамны төрийн нарийн хурлан томилох хэрэгтэй бгаа шүү..
Зочин
2020-07-24 14:37
Сүрэнчимэгт амжилт хүсье
Зочин
2020-07-24 14:19
Дэд сайд гэж илүү орон тоо төсөв мөнгөө хэмнхгүй
Зочин
2020-07-24 14:10
Туркийн гар хол бологч Зулпхараас Монгол тор хол л байх н зов дрр
Zochin
2020-07-24 13:14
Татварыг шинэчлэх нэрээр сөнөөж байгаа Татварын даргамБ.Заяабалыг өөрчлөөчээ засгийн нэрийг гутааж байна шүү Хүрэлсүх сайдаа
Зочин
2020-07-24 13:13
Томчуудын хуйвалдагчдын ах дүүс анд найзынх нь л хамааралтай улсууд бнадөө....тэдний үр хүүхэд ах дүүс нь тэр гадаадын том том үнэтэй сургуулийг төгсдөг гээ биздээ...эд бүгд том ах нарын үгнээс гарахгүйшүүдээ.....монголын ард түмний төлөө..хөгжлийн төлөө нэг их ажиллахгүй байхөөөө...
ЗОЧИН
2020-07-24 11:23
ЭЗНИЙГ НЬ ОЛСОН ЭСЭХ НЬ ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛААР НЬ ТОДОРХОЙЛОГДОНО !!! ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА!!!
Зочин
2020-07-24 11:21
Bolgoomjtoi bgaarai zasgiin daalgavraar garin useg buu zuraarai daraa ni shorond orno shuu daraa ni shorond hiiheer tulyvluguutei l said bolgoj bgaa shuu
Багш
2020-07-24 10:19
Сүрэнчимэг багш БМДИ г шинэ шатанд гаргасан . Сайн ажилласан. Сайн томилгоо байна. Яагаад заавал эмэгтэйчүүдээ муулдаг юм болоо .
Zochin
2020-07-24 10:15
Bugd l tataas shuu dee. Surenchineg umnuh zahirliinh ni tataasnii humuustei ajillah gej zovoh l bh. Ideh mungu uldeegeegui shavar budag naaj boloh buh gazart naagaad huvia avaad yavaad ugsun bgaa
Зочин
2020-07-24 09:45
Ариунзаяа бол мундаг биш. ҮСХ-нд Хүний нөөцийн Оюунгэрэл авгайд толгойгоо мэдүүлсэн авгай байсандаа.
за даа хүн чанартай шударга шуналгүй л байж үзээрэй ард иргэд бид чинь хаширчихаад байна шүү
2020-07-24 08:51
зочин
zochin
2020-07-24 08:41
AMJILT
Ариунболор
2020-07-24 06:30
Мундаг л хүмүүс харагдаж байна.Эх орныг хөгжүүлэхэд гол шийдвэр гаргах даван тушаалд томилогдсон
H
2020-07-23 23:43
Surenchimeg ch dee
Багш
2020-07-23 23:11
БШУЯ толгойлсон авгай л арай тааруу сонголт байна. Дэд нь бас тиймхэн төрийн нарийн нь сайн хүн томилохгүй бол ажил нь явахгүй л байхаа даа. Нямочир гэж сүрхий залуу байдаг дэмжээд ажиллуулчихвал даанч мөнгө өнгө татах түлхээгүй болохоор болохгүй л байх л даа чааваас их чамбай хүү юмсан.
Зочин
2020-07-23 22:06
Bayn ailiin erh huuhed said boloh ni eznee Olson gesen uguu haha mungtei l bol said bolj bolno gedeg ene zahiin eznii huuhed said bolson shuu de
munhsaihan ch humuusiin hiiseng uurtuu naaj,10 jil ch emch hiigeegui avligaar ugssun nuhur dee anket ni hudlaa yum bna lee tasgiiin erhlegch hiij uzeegui
2020-07-23 18:09
pop
Зочин
2020-07-23 15:40
Сүрэнчимэг Баасандорж хоёр татаасных. Мөнхсайхан эзэн авгайнхаа но-г дэлгэхгүй байх болзолтой байгаа
Сүрэнчимэг ч их атаархуу муу хүүхэн
2020-07-23 14:12
Бас л өөдгүй авгай даа
Иргэн
2020-07-23 12:22
мэдэхгүй юм даа. Магтсан хүүхэн хуримандаа гэгчээр л болчихгүй бол яахав
Зочин
2020-07-23 11:48
keyboard_arrow_up