Эрүүл мэндийн сайд Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Монгол орны 17 аймгийн 137 сумын 443,3 мкв нутаг дэвсгэр тарваган тахлын идэвхтэй байгалийн голомттой бөгөөд өнгөрсөн оноос эхлэн тарваган тахлын идэвхжил өндөртэй жил болж байна. 2020 оны долдугаар сарын байдлаар Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй 8 хүн мэдээлэгдснээс Ховд аймгийн Цэцэг, Жаргалант суманд 2 хүн тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэрээр өвчилж, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд нэг хүүхэд анхдагч үжил хэлбэрээр эндсэн харамсалтай тохиолдол гарлаа.
Мөн ард, иргэд хууль бусаар тарвага агнах, тулам, мах, түүхий эд, эрхтнийг хот суурин газарт оруулах, худалдан борлуулах явдал тасралтгүй гарч байна. Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлэх, хянах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үүднээс хэд хэдэн чиглэлээр аймаг, орон нутаг, нийслэлийн харьяа удирдлагуудад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болголоо. Эрүүл мэндийн сайдын долдугаар сарын 21-ний албан даалгаварыг хүргэж байна.