ТӨБЗГ-ын даргаар томилогдсон Б.Цэнгэл гэж хэн бэ

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Цэнгэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилжээ. 

Б.Цэнгэл гэж хэн бэ?

 Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

Б.Цэнгэл нь 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга.

2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга.

2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга.

2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд хийж,

2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618642
4 эможи

Зочин
2020-07-25 20:33
МАНгарууд мөнгөөр сайд дарга нараа томилж бнаа
Зочин
2020-07-25 00:23
Эхнэр нь гэж ямар хүн байдаг вэ
Hvvk
2020-07-24 22:27
Avilgal bas dahin avilgal
Зочин
2020-07-24 21:37
жинхэнэ мэргэжлийн авилгачин гаржээ
Зочин
2020-07-24 20:47
Gulug
Зочин
2020-07-24 17:13
Амжилт
Зочин
2020-07-24 17:09
Гааль байсан бол асуухгүй авлигачин.
Зочин
2020-07-24 09:26
Баяр хүргэж амжилт хүсье. Төрийн мэргэшсэн Сайн менёжёр шүү.
Зочин
2020-07-23 16:52
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын...гээд нэрнээсээ л тодорхой хариуцлагатай газрын даргаар томилогдож буй хүн гэхэд арай л жул санагдав. Үнэхээр авилга авдаг бол жинхэнэ уурхай дээрээ сууж дээ. Энэ хүнээс шударга ёс зарчим хараад нэмэргүй бололтой.
зочин
2020-07-22 21:38
багаар нь шудрага сайд гээдл сонгосон.одоо юу ярихвээ
Хүрэлсүх авилгач нараа л томилсоор байна
2020-07-22 21:29
Цэнгэл, Загджав, Баасандорж, Гантулга гээд нуль авилгачид. Авилгал баруун солгойгүй үргэлжилэх нь. Монгол улс сөнөжээ.Хүрэлсүхээс юу ч хүлээгээд хэрэггүй утгаа алдлаа
Сми
2020-07-22 18:46
Жинхэнэ авилга нэхдэг нехер.Тээврийн газрын дарга байхдаа улаан цайм шууд 70-80сая тегрег аж ахуйн нэгжуудээс нэхэж байсан. Нуурс тээвр йн компаниудаас шуу. Хэт даварсан баагий бналээ. Яагаад иймэрхуу новшнууд терийн байгууллагаас салдаггуй юм бэ. Авилга хээл хахууль хэзээ ч салахгуй ш дээ.
keyboard_arrow_up