ХЗДХ сайд Х.Нямбаатар албан хаагчдын орон сууцны төслийг түргэвчлэх чиглэл өгөв

2020 оны 7 сарын 20

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар харъяа агентлаг, газруудаараа очиж салбарын асуудалтай газар дээр нь танилцсанаар эхэлсэн. Тэрбээр амралтын өдрүүдээр салбарын алба хаагч бүрт орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа 4 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй газар дээр очиж танилцан түргэвчлэхээр дараах чиглэлүүдийн өглөө.

Үүнд:, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 840 айлын "Хуульчдын хотхон"-ы энэ онд ашиглалтад орох 4 блок 360 айлын орон сууцнаас ажлын гүйцэтгэл нь 80 хувьтай явагдаж байгаа 2 орц бүхий 2 блок 240 айлын орон сууцыг 10 дугаар сарын эхний 7 хоногт ашиглалтад бүрэн оруулах. Үлдсэн 1 орц бүхий 2 блок 120 айлын орон сууцыг 12 сард багтаан дуусгаж алба хаагчдыг оруулах чиглэл өгсөн юм. Мөн барилгын ажлын захиалагч гүйцэтгэгч талыг оруулсан ажлын уулзалтыг зохион байгуулах.

"Цагдаа Амгалан" хотхоны тухайд сүүлийн ээлжийн 240 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанийн санхүүжилтын эх үүсвэрийг 14 хоногийн дотор шийдвэрлүүлэхийг ажлын хэсэгт даалгаж, 2020 оны арванхоёрдугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа заасан юм. Дээрх хотхоны 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж, санхүүжилтын эрх нээлгэх асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж шийдвэрлүүлэхийг үүрэгдэв. Харин Цагдаагийн “Хууль сахиулагч-1” хотхоныг энэ оны долдугаар сарын 20-ны өдөр тус барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, харилцан ойлголцох ажил хэргийн уулзалтыг зохион байгуулахыг даалгалаа. Мөн тус хотхоны Б блокын барилгыг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж оршин суугчдыг яаралтай байранд нь оруулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 125 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанийн тавьсан хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчилж, барилгын эдэлбэр газрыг нэмэгдүүлж, цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй сайд газар дээр нь холбогдож шийдвэрлүүлэхээр болсон байна.

Цагдаа Амгалан хотхоны үлдсэн 240 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа боловч захиалагчид 30 хувийн урьдчилгаа өгсөн үлдсэн төлөлтөө цаг хугацаанд нь төлөөгүй тул компани санхүүгийн хүндрэл орсон байна. Цагдаагийн ерөнхий газраас төслийн ажлын хэсэг барилгыг барьцаалан Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдсөн боловч удаашралтай байгаа аж. Иймээс сайд Х.Нямбаатар Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийг яаралтай хөөцөлдөж арилжааны бусад банкнаас олгуулах арга хэмжээ авч барилгыг ашиглалтад орсоны дараа зээлийн хэлбэрийг өөрчилж ипотекийн зээлийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
618603
17 эможи

Зочин
2021-01-10 16:05
хуульчид хан уул дүүрэгт. хөөрхий цагдаа болон онцгойгийхон нь амгаланд арай гэж газар олдож орон сууц барих юм даа. ялгаатай байх юм.
Хн
2021-01-10 15:18
Хэдэн дарга нар нь авч ханадаггүй бөөлжис цутгамаар мань мэт нь 20 хэдэн ажиллаад юу ч үгүй тэтгэвэрт гарч байна даа
Bolormaa
2020-07-25 21:06
Amaglan tsagdaa hothon barigdaj duuschaad Ard iregdee oruulahgui yumaa Hashaa baishingaa Zaraad 5 Jil huleej suuhiin haraad orowdoj bna hed jaahan ursee daguulsaar Ger oron ni Uert orj ail amitnaar ywsaar Bna
Myagmarsuren
2020-07-25 20:52
Yagaad bidniig hun gej toohgui bgaa ym bee ene asuudlaa shiidej uguuchee!
Nomin
2020-07-25 20:51
Olon jil huleelgej humuus tureesnii bair suljij amidralaa zalguulj baina hohiroltoi ch hohirolgui gj bid hely hurdan ormoor bain Zahialagchud bid!
Зочин
2020-07-23 13:00
Мөнгөгүй цалингийн зээлтэй төрийн албан хаагчид урдчилгаа 30 хувь хэдэн сарын дараа 40 хувь байрны түлхүүр гардаж авахад 30 хувийг төлнө гэсэн ийм нөхцөлтэй байранд орж чадахгүй байна шүүдээ. Нөхцөлөө өөрчилмөөр байна. Мөнгөтөй дарга нар эсвэл авилга авах боломжтой албан тушаалтнууд л хэд хэдэн байртай болж байна. Жирийн мань мэт нь авч чадхааргүй юм байналээ. Хэрвээ тийм их мөнгө ойр ойрхон олох боломжтой байсан бол аль хэдийн байр авчихалгүй юу хийгээд хууль зүйи яамны байр авах гээд хүлээгээд сууж байхав дээ.
Зочин
2020-07-23 12:58
Мөнгөгүй цалингийн зээлтэй төрийн албан хаагчид урдчилгаа 30 хувь хэдэн сарын дараа 40 хувь байрны түлхүүр гардаж авахад 30 хувийг төлнө гэсэн ийм нөхцөлтэй байранд орж чадахгүй байна шүүдээ. Нөхцөлөө өөрчилмөөр байна. Мөнгөтөй дарга нар эсвэл авилга авах боломжтой албан тушаалтнууд л хэд хэдэн байртай болж байна. Жирийн мань мэт нь авч чадхааргүй юм байналээ.
Зочин
2020-07-23 12:55
Мөнгөгү цалингийн зээлтэй төрийн албан хаагчид урдчилгаа 30 рувь хэдэн сарын дараа 40 хувь байрны түлхүүр гардаж авахад 30 хувийг төлөнө гэсэн ийм нөхцөлтэй байранд орж чадахгүй байна шүүдээ. Нөхцөлөө өөрчилмөөр байна. Мөнгөтөй дарга дар эсвэл авилга авах боломжтой албан тушаалтнууд л хэд хэдэн байртай болж байна. Жилийн мань мэт нь авч чадхааргүй юм байналээ.
Зочин
2020-07-23 08:33
Хууль сахиулах хотхоны барилга баригдахгүй 5 жил болж байна. Урьдчилгаа 30 хувиа банкнаас зээл авч өгөөд өндөр түрээсийн байранд амьдарч байгаа олон цагдаагийн алба хаагчид хохирсоор байна. Үүнийг яаралтай шийдвэрлэж алба хаагчдыг хохиролгүй болгох асуудал дээр сайдын зүгээс байнгын хяналт тавьж ажил хэрэгч хандахыг хүсье.
Otgo
2020-07-22 20:53
Barih n barij bga. Hudaldan avah nuhtsul n hurimtlalgui jiriin ajiltan avhad hetsuul bga da. Ene talaar sudalj hungulult uzuuleh heregtei bna. Barigdaj bui bair burees darga nar huuli um shig avdag shuu
Otgo
2020-07-22 20:53
Barih n barij bga. Hudaldan avah nuhtsul n hurimtlalgui jiriin ajiltan avhad hetsuul bga da. Ene talaar sudalj hungulult uzuuleh heregtei bna. Barigdaj bui bair burees darga nar huuli um shig avdag shuu
Зочин
2020-07-22 10:25
Zochin
2020-07-21 23:40
Huuli sahiulagch 1 oron suuts yr ni tsaashid yg yah yum be b g bloknii zahialagchid ingeed l bgad bh hereg uu 5 jil bolloo alba haagchdiig ingej hohirooj bolku shd 30 huwia awahda l haslaa barila gd l medegdel ogood l bsan
xar
2020-07-21 14:53
mongol oxidiig zoligt garguuzai xvsex ym l ene
Зочин
2020-07-21 08:01
Хамгийн муу сайд Нямбаатар, Ми-гийн хамгаалагч дэд сайд 2 сууж бна даа.
Зочин
2020-07-20 11:44
Зочин
2020-07-20 09:20
Энэ брилгын төслөөр жинхэнэ мөнгө идэж байгаа хүн САЙДЫНХАА ХАЖУУД СУУЖ байна даа
keyboard_arrow_up