Соёлын яамыг долоон газар, 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ

2020 оны 7 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн/2020.07.16/ хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна. 

Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх долоон газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Соёлын сайдаар С.Чулуун, дэд сайдаар М.Батбаяр нар томилогдсон билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618587
1 эможи

Zochin
2020-07-18 09:33
Ue ээ өнгөрөөсөн Жанцанноров Сувд гээд хоцрогдсон хүмүүсээс илүү Zaluu bolovsrol undur ideh uuh dongui nuhduud taviarai daa! Soeliin yaam bol zuv udirdaj yavahaar bol Delhiid Mongol uls 1 moment garna shu!
Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:45
keyboard_arrow_up