ЗАСГИЙН ГАЗАР: Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна

2020 оны 7 сарын 10

Arslan.mn

Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Зургаадугаар сарын 30-ны өдөр болсон Улсын Онцгой комиссын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм. Өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэхээр тогтсон. Эцсийн шийдвэрийг шинэ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

2.    

“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

3.    

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл

Ч.ХҮРЭЛБААТАР

4.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618514
1 эможи

Зочин
2020-07-10 19:26
Больж үз ЖДҮ хулгайчид.
2020-07-10 12:16
Улсын эрх ашгийн төлөө ажиллаа юу. У. Давхарбаяар төрсөн дүү нь ЖядҮ чин Янгүг хужаагийн хүү ЖДҮ чин
keyboard_arrow_up