ФОТО: Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө
УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслол боллоо.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан.
Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн УИХ-д тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|