Яг одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна
Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулган хуралдах ажээ.
Үндсэн хуулийн 39.3-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.









