ЖДҮ-чид сайдын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн үү
Найм дахь удаагийн парламентын сонгууль болж, өчигдөр шинээр сонгогдсон гишүүд түр үнэмлэхээ гардаж авлаа. Одоо наадмаас өмнө МАН-ынхан шинэ Засгийн газраа яаравчлан байгуулах хэрэгтэй болж байна.
Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар шинэ Ерөнхий сайдыг томилно.
Өнгөрсөн удаагийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй ажилласан. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм.
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Засгийг У.Хүрэлсүх дахин толгойлох нь тодорхой болж, давуу эрхтэйгээр Засгийн газраа бүрдүүлэх юм. Тэгвэл түүний тэргүүлэх Засгийн газрын сайдуудад хэн хэн нэр яригдаж байгаа талаар мэдээллийг тоймлон хүргэе.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ХНХ-ийн дэд сайд ажиллаж байсан Г.Өнөрбаяр зэрэг ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон зарим хүмүүс сайдын суудалд яригдаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Тухайлбал, БСШУС сайдаар энэ удаад Ё.Баатарбилэгийг сайдаар дахиулахгүй. Харин хамгийн олон саналаар гарч ирсэн Н.Учрал гишүүнийг сойх магадлал өндөр байна. Гэтэл Н.Учрал гишүүн өөрийнхөө аавын компанид ЖДҮ сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн байдаг. ЖДҮ-чин гишүүнийг ирээдүй хойч иеэ бэлтгэх боловсролын салбарт тавих нь хэр зохистой вэ?
БХЯ-ны сайдаар энэ удаад Ж.Энхбаяр суух хамгийн өндөр магадлалтай байна. Учир нь тэрбээр анхнаасаа сайдын суудалд суух тохироотойгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Гэвч тэрээр мөн л ЖДҮ-ийн хэрэгтэй холбогдсон нэгэн юм. Тодруулбал, түүний хувьд 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан гэх хэрэгт холбогдож байсан.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дэд сайд Г.Өнөрбаяр, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг томилно гэх шуум хамгийн хүчтэй өрнөж байна. Гэтэл энэ хоёрын хувьд мөн адил ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсо нэгэн.
Гэхдээ Засгийн газрын эсрэг, сайдынхаа эсрэг үзлийг хэд хэд гаргаж байсан учраас мань хүнийг шулуухан томилохгүй л болов уу.
Тиймээс ЖДҮ-чиддээ сайдын суудал өгвөл иргэд Ерөнхий сайдад дахин итгэх болов уу?