Улсын онцгой комисс маргааш хуралдахаар болжээ
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахгүй, маргааш хуралдахаар болжээ. Учир нь өнөөдөр Үндэсний баяр наадмын комиссын хурал давхцсан учраас Улсын онцгой комиссын хуралдааныг маргааш болгож, өөрчилжээ.
11.30 минутад 2020.06.29
УОК хорио цээрийн дэглэмийг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ хугацаа маргааш дуусч байгаа тул УОК ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх учиртай.
УОК өнөөдөр /2020.06.29/ хуралдаан зарим хорио цээрийг цуцлах аж.
Өнөөдөр мөн 11.30 цагт Үндэсний баяр наадмын комисс хуралдах юм байна.