Засгийн газар өнөөдөр ЭЭЛЖИТ БУСААР хуралдана

2020 оны 6 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” тогтоолын төсөл, Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүн, Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаарх УУХҮ-ийн сайд-ын мэдээллийг сонсох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618074
0 эможи
keyboard_arrow_up