АХБ-аас 26.4 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлнэ

2020 оны 6 сарын 19

Arslan.mn

 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шинэ коронавирусний цар тахлын үед эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад бодлогын дэмжлэг авч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амжиргааг дэмжих хөтөлбөрийн хоёрдахь багцыг хэрэгжүүлэх, санхүүжих эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрх төслийг боловсруулсан байна. Төслийн хүрээнд авах 26.4 сая ам.долларыг 40 жилийн хугацаанд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж. Тус төсөл нь УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны нэгдсэн хурлаар соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих юм. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617990
1 эможи
keyboard_arrow_up