“Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй, сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний их баяраа хийх нь зөв байх“

2020 оны 6 сарын 11

Arslan.mn

Улсын онцгой комиссын мэдээллийн дараа Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр " Төрийн албан хаагчдад олгохоор болсон орон сууцны урьдчилгаа төлбөрийн тухайд үнэхээр төлөх боломжгүй гээд сар сардаа төлөх хэмжээгээ тохиролцвол заавал төл гэж шаардахгүй. Зарим нь боломжоороо урьдчилгаагаа төлөөд сард төлөх дүнгээ багасгамаар байна гэж ч хүсэж болно. Тиймээс энэ бүхэн дээр уян хатан байх юм. 

Худалдан авах орон сууцны талбайн хэмжээгээ тухайн иргэн өрхийн орлогодоо уялдуулаад тооцуулчихна.  Байруудаа бэлэн болсны дараа тодорхой болно. Бэлэн байруудыг урьдчилсан байдлаар тогтоосон ч хараахан зарлаагүй байна. Эрүүл мэндийн салбарынхандаа илүү ихийг хуваарилна. Бусад байгууллага ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа." гэв.

Мөн тэрбээр наамыг тэмдэглэх эсэх талаар "Үндэсний их баяр наадам хийх эсэх талаар нэлээд ярьж байгаа. Зарим нь хийж яах юм гэж байгаа бол сонгууль хийж байж ард түмний баяр наадмыг таслах юм биш биз гэсэн маш их санал хөдөө орон нутгаас ирж байна. Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаан, Эх орны дайн болж байхад ч Үндэсний баяр наадмаа хийж л байсан юм билээ. Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй байгаа тохиолдолд, сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний баяраа хийх нь зөв байх. Гэхдээ өмнөх шигээ нийтийг хамрахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан цомхон байдлаар хийхээр ярьж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
11
617775
18 эможи
keyboard_arrow_up