“Монгол Улс АНУ-ын Засгийн газарт 1 сая ам.долларын хамгаалах хэрэгсэл хандивлана“

2020 оны 6 сарын 11

Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, үндсэн таван асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албан тушаалтнууд танилцуулж байна. 

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Өнөөдөр өглөө УОК-ын 23 дугаар хуралдаан боллоо. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. 

Нэгт. COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулж, ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгааг ярилцлаа. Цаашид олон орноос иргэд ирэхэд бэлэн байдал хэр хангагдаж байгаа талаар болон ажиллах хүч, эмийн нөөцийг авч үзсэн. 

Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 194 хүнийг хүлээн авснаас 89-ийг эдгээж, 105 хүнийг эмчилж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. 

Халдвар авсан 194 хүний 89 нь ОХУ-аас, бусад нь өөр улс орнуудаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Мөн 17,694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. 

Ингээд лабораториудад 17 хүн, нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй бөгөөд N95 маскаас бусад төрлийн зүйл дутагдаагүй гэдгийг хэлсэн. 

Үүнийг харгалзан N95 маскны нөөцийг бүрдүүлэхээр болсон. 

Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон байгаа.

Хоёрт. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 500 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ.

Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусийн халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоо гэж байгаа.

Гуравт. АНУ-д 1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг өгнө. Энэ тусламжийг зургаадугаар сарын 21-нд манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор Сиэтл хотоос монголчуудаа авчирна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
617769
4 эможи

keyboard_arrow_up