АНУ-д нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

- Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжил ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгохоор журамлав

- “Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөөтэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгаж, Засгийн газрын тэмдэглэл гаргав. Тус үйлдвэр жилд 1500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй, 120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–ээс дээш хувийн эрх ашиг хохирох аж. Иймд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

- УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноос болж БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.

- АНУ-д коронавируст халдварын цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэхэд зориулж, нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв

- Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзан технологийн дэвшил, инновацийг ашиглан гарааны бизнес эрхэлж буй иргэдээ дэмжихээ илэрхийлж, ГХ-ны сайдад зарим үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд ГХ-ны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас зарим гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд мэдээллийн технологи, инновацийн асуудал хариуцуулахаар төсөл боловсруулж, танилцуулсныг дэмжин зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
617494
4 эможи
keyboard_arrow_up