Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа

2020 оны 5 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ.

Энэ талаар Засгийн газрын ХМХ-ийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа.

Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ.

Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хүртэлх хувиар бууруулж, Налайхад 1,500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617379
2 эможи
keyboard_arrow_up