ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээнэ

2020 оны 5 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 300 мянга давж, 3000 орчим хүн амиа алдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Тэгвэл манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Нөгөө талдаа "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэгчлэн хүнд хэцүү нөхцөлийг дэлхий нийтээрээ бие биедээ харилцан тусалж цар тахлаас сална гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. 

Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
617264
48 эможи

zochin
2020-05-22 15:50
ard irgede mah uldeegch ysan bylduuch hoguud be ta nar uurcdiig beleg bolgood uguuch orondo
зочин
2020-05-22 11:46
Mahaa hudaldaj awch chadahgui ard irgeddee taraagaach
Зочин
2020-05-22 10:48
Оросууд үхрийн махаа Хятадад гаргах сайхан боломж гарлаа гээд хөөцөлдөж байхад, юү вэ? Орос улс дотоодлын махны хэрэгцээгээ 5 жилийн өмнө хангасан. Одоо экспортолно .
Зочин
2020-05-21 22:38
Орос ах нарт Халуун хошуутай хониоөгөөч. Баттулга Махимпексийн хиамаа шахахгүй биз дээ.
Бат
2020-05-21 22:33
Маш зөв
Tseevee
2020-05-21 21:55
Adilhan l mal amlahgui yasin be ayagani alags agtni alag deer gdg ug bii shuu. Hyjaad bolhr haluun hoshuut malaa ugie gdg Orosod bolhr mah ugie gdg ni alagchlal bishuu bodoh l heregtei. Orosod uguh honig ard tumen uursduu handivld l bosgd l irne
Иргэн
2020-05-21 21:34
Ард иргэдээ хууран мэхэлдэг засгийн газар гадны улсыг бол
Зочин
2020-05-21 17:34
Mash zov shuu talarhaj bn
dashravdan
2020-05-21 16:31
Manaih amlaad baidag ogdog ym bouu hytadad amlasan honio ogson uu odoo orsod mah
keyboard_arrow_up