С.Чинзориг: Өнөөдөр 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Засгийн газраас эдийн засгийг дэмжих дараагийн хөтөлбөрөө өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын сайд хүүхдийн мөнгө нөхөж олгох тухай тайлбар өгөв.

ХНХ-ын сайд С.Чинзориг "НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно" гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг манай яамнаас банкууд руу шилжүүлчихсэн. Банкууд хүүхдүүдийн дансанд өнөөдөр, маргаашдаа багтаад хийх юм. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа. Хавар болчихсон байна. Тиймээс нэг зүйл хэлэхээр мушгиад баймааргүй байгаа юм. Бодит бус мөнгө гэж юу яриад байгаа юм бэ, бодитоор 793 тэрбум төгрөгийг зарцуулна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
2
wow an post
3
yay an post
1
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
616872
35 эможи

Харынбаи Ахыт
2022-03-12 06:50
1сая төгрөг өгөхөд хүитэн. Бензин, бүх барааны үнэ нэмэгдсэн болохоор.
Mash ih bayrlalaa
2020-05-06 18:50
Bodit tuslamj shuu
иргэн
2020-05-06 14:06
За ямаанд мөнгө хүүхдэд мөнгө өгчдийн байж ААН-дыг НДШ-ээс чөлөөлчдийн байж хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсмйг яагаад харж үзэхгүй байнаа эхнээсээ дампуурах нь дампуураад орлого нь багасаад байна шдээ бараг хоногын хоолгүй болох гэж байгаа хүмүүс ч байна ядаж байхад 1072 хувьцаа нь ноогдол ашигаа өгөх гэж бөөн юм болох юмаа сонгуулийн шоу аятайл байхын цаанаасаа эрднэс таван толгой нь өгхөд бэлэн байна гээд байхад өгөхгүй байдаг нь ямар учиртайн бэ ард иргэддээ ялгалгүй энэ цар тахлын үед улсаас мөнгө тараах нь зүйтээ байх гэж бодож байна. /Сая төгрөг/
keyboard_arrow_up