ААН, байгууллага, иргэний 4-9 сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгоно
2020 оны 4 сарын 29
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өгч байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг "НДШ-ээс чөлөөлөхөд
- Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.
Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
- Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
Түүнчлэн
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
- Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616640
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс